Хөрөнгийн зах зээлийн шинэ эрин

Засгийн газрын үнэт цаасны арилжааны цахим систем

Шинээр бүртгүүлэх

сүүлд зарлагдсан

Бондын жагсаалт

системийн онцлогууд

Платформын давуу талууд

  • Блокчэйн технологид суурилсан арилжаанд платформ.

  • Дэлхийн хаанаас ч арилжаанд оролцох боломж.

  • 24/7 буюу тасралтгүй хийгдэх арилжаа.

  • Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох хялбар арга.

  • Блокчэйн технологид суурилсан арилжаанд платформ.

  • Дэлхийн хаанаас ч арилжаанд оролцох боломж.

  • 24/7 буюу тасралтгүй хийгдэх арилжаа.

  • Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох хялбар арга.

Үйл явдал. Арилжаа. Үр дүн

Мэдээ мэдээлэл

Шинээр бүртгүүлэн үнэт цаас худалдан авах

Арилжаанд хэрхэн оролцох дараалал

01.Бүртгүүлэх

Хэрэглэгч вэбсайт эсвэл аппликейшнээр bonds.mn системд хандан Бүртгүүлэх товчлуур дээр дарж өөрийн гар утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. 133331 тусгай дугаараас ирсэн 6 оронтой кодыг баталгаажуулах код хэсэгт оруулж бүртгэлээ баталгаажуулан Хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллээ бүртгүүлнэ. Үүний дараа системийг ашиглах үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр хэрэглэгч системд нэвтрэх эрхтэй болно.

02.Үнэт цаасны данс үүсгэх

Хэрэглэгч системд бүртгэл үүсгэсний дараа өөрийн бүртгэлээрээ нэвтэрч ороод Баталгаажуулалт цэсэн дээр дарж Алхам 1. Үнэт цаасны данс шалгах товчлуур дээр дарахад хэрэглэгчид үнэт цаасны данс үүсэж Алхам 1 баталгаажна.

03.Банкны данс нээлгэх

Нүүр хуудасны Анхдагч зах зээл цонхны ЗГҮЦ захиалах хэсэгт идэвхтэй арилжаалагдаж байгаа үнэт цаасны жагсаалт байрлах ба эндээс өөрийн захиалга өгөх үнэт цаасаа сонгож тухайн үнэт цаасны мэдээллийн доод талд байрлах Захиалах товчлуурыг дарж захиалгын хэлбэрээ сонгож захиалгын тоо ширхэг, купоны хувь хэмжээний мэдээллээ оруулж Захиалах товчлуурыг дарж захиалга шинээр үүсгэнэ.

04.Захиалга үүсгэх

Бондын захиалга хийхийн тулд юуны түрүүнд бүртгэлээрээ системд нэвтэрнэ. Нүүр хуудасны Анхдагч зах зээл цонхны ЗГҮЦ захиалах хэсэгт идэвхтэй арилжаалагдаж байгаа үнэт цаасны жагсаалт байрлах ба эндээс өөрийн захиалга өгөх үнэт цаасаа сонгож тухайн үнэт цаасны мэдээллийн доод талд байрлах Захиалах товчлуурыг дарж захиалгын хэлбэрээ сонгож захиалгын тоо ширхэг, купоны хувь хэмжээний мэдээллээ оруулж Захиалах товчлуурыг дарж захиалга шинээр үүсгэнэ.

Bonds.mn Ухаалаг утасны аппликейшн

Засгийн газрын үнэт цаасны арилжааг гар утаснаасаа

Засгийн газрын үнэт цаас худалдан авахыг хүссэн хүн бүр iOS болон Android үйлдлийн системтэй гар утсаа ашиглан, хүссэн газраасаа бүртгүүлж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой.

Асуулт хариулт. ЗААВАР. ЗӨВЛӨМЖ

Түгээмэл асуулт хариулт

  • Bonds.mn систем нь Засгийн газрын үнэт цаасны арилжааг 24/7 хугацаанд тасралтгүй хийх боломжтой арилжааны платформ юм. Манай системийг ашиглан үнэт цаасны арилжааг дэлхийн хаанаас ч хэдийд ч хийж, мөнгөн хөрөнгөө удирдах боломжтой. Арилжааны биелсэн захиалга бүрийг блокчейн дээр бүртгэдэг тул хэрэглэгчийн арилжааны мэдээлэл болон үнэт цаасны мэдээлэл устах, зөрөх зэрэг эрсдэлгүй шинэ үеийн технологид суурилсан цогц систем юм.

  • Bonds.mn систем нь Засгийн газрын үнэт цаасны арилжааг 24/7 хугацаанд тасралтгүй хийх боломжтой арилжааны платформ юм. Манай системийг ашиглан үнэт цаасны арилжааг дэлхийн хаанаас ч хэдийд ч хийж, мөнгөн хөрөнгөө удирдах боломжтой. Арилжааны биелсэн захиалга бүрийг блокчейн дээр бүртгэдэг тул хэрэглэгчийн арилжааны мэдээлэл болон үнэт цаасны мэдээлэл устах, зөрөх зэрэг эрсдэлгүй шинэ үеийн технологид суурилсан цогц систем юм.

    Алхам 1

    Аппликейшныг нээж Бүртгүүлэх товчлуурыг дараад Иргэн гэж сонгоорой.

    Алхам 2

    Утасны дугаар гэсэн талбарт өөрийн гар утасны дугаарыг оруулж Илгээх гэсэн товчлуур дээр дарна.

    Алхам 3

    Бүртгүүлсэн утасны дугаарт 133331 тусгай дугаараас 6 оронтой баталгаажуулах код бүхий мессэж ирэх ба тэр кодыг Баталгаажуулах код гэсэн талбарт оруулж илгээнэ.

    Анхаарах: Bonds.mn систем дээр таны бүртгүүлсэн гар утасны дугаар нь цаашид таны нэвтрэх нэр болон ашиглагдах тул та өөрийн байнга ашигладаг гар утасны дугаараа үнэн зөв оруулна уу.

    Алхам 4

    Бүртгэлийн дараагийн хэсэг нь Анкетын хэсэг буюу Хэрэглэгчийн мэдээллийн хэсэг юм. Та энэ хэсэгт өөрийн мэдээллээ үнэн зөв оруулаад илгээхэд танд бүртгэл амжилттай үүссэн эсэх талаар мэдэгдэл ирэх болно.

    Анхаарах: Цаашид таны мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүрт мэдээллээ шинэчилж байх хэрэгтэйг анхаараарай.

    Алхам 5

    Нэвтрэх товчлуур дээр дарж өөрийн бүртгэлтэй утасны дугаар болон нууц үгээр нэвтрэх боломжтой болно. Мөн хурууны хээ, царайгаа таниулах тохиргоо хийж илүү амархан нэвтрэх боломжтой.

  • Дараах 2 алхамт баталгаажуулалтыг хийснээр хэрэглэгч бондын арилжаанд оролцох боломжтой болно.

    Алхам1. Үнэт цаасны данс

    Хэрэглэгч системд бүртгэл үүсгэсний дараа өөрийн бүртгэлээрээ нэвтэрч ороод Баталгаажуулалт цэсэн дээр дарж Алхам 1. Үнэт цаасны данс шалгах товчлуур дээр дарахад хэрэглэгчид үнэт цаасны данс үүсэж Алхам 1 баталгаажна.

    Алхам2. Банкны данс баталгаажуулах

    Хэрэглэгч та өөрт ойрхон Төрийн банкны аль нэг салбараар үйлчлүүлэн гэрээ байгуулж, үнэт цаасны төлбөр тооцооны данс нээлгэнэ үү. Хэрэглэгчид данс нээгдмэгц Алхам 2 баталгаажна.

  • Өөрийн бүртгэлээрээ bonds.mn-д нэвтрээд Нүүр хуудасны Анхдагч зах зээл хэсэг рүү орно.

    ЗГҮЦ захиалга цонхноос одоогийн байдлаар идэвхтэй байгаа үнэт цаасны жагсаалт, тэдгээрийн дэлгэрэнгүй мэдээллийг харж болно. Энэ хэсгээс захиалга өгөх үнэт цаасаа сонгоод Захиалга өгөх товчлуур дээр дарна.

    Санал өгөх хэлбэрээ сонгоно.

    Хэрэв та Өрсөлдөөнт хэлбэрийг сонговол захиалгын тоо ширхэг, купоны хэмжээ Өрсөлдөөнт бус хэлбэрийг сонговол захиалгын тоо ширхэгийг оруулж Захиалах товчлуурыг дарна.

    Таны оруулсан захиалгын мэдээллийг системээс танд ахин харуулах цонх гарч ирэх ба та өөрийн захиалгын мэдээллийг ахин шалгаж Захиалах товчлуурыг дарснаар захиалга үүснэ.

  • Өрсөлдөөнт санал- Засгийн Газрын үнэт цаасны арилжаанд хүүгээр өрсөлдөх саналыг хэлнэ.

    Өрсөлдөөнт бус санал - Ялгавартай үнэтэй арилжааны үед амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын жигнэсэн дундаж хүүгээр, нэгдсэн үнэтэй арилжааны үед амжилттай биелсэн саналын өрсөлдөөнт саналын таслагдсан хүүгээр тус тус биелэх саналыг хэлнэ.

  • Данс цэс рүү орж Идэвхтэй захиалга хуудаснаас цуцлах захиалгыг сонгож Цуцлах товчлуур дээр дарна.

  • Алхам 1

    Аппликейшнээ нээж Нэвтрэх хэсэгт Нууц үгээ мартсан уу? товчлуур дээр дарна.

    Алхам 2

    Өөрийн бүртгэлтэй утасны дугаараа оруулаад Баталгаажуулах товчлуур дээр дарна.

    Алхам 3

    Энэ үед таны утсанд 133331 тусгай дугаараас 6 оронтой баталгаажуулах код ирэх ба тэр кодыг Баталгаажуулах код хэсэгт оруулж Баталгаажуулах товчлуур дээр дарна.

    Анхаарах: Таны нууц үг том жижиг үсэг, тоо, тэмдэгтээс бүрдсэн багадаа 8 оронтой байх шаардлагатайг анхаарна уу.

    Алхам 4

    Шинэ нууц үгээ давтан оруулаад Дуусгах товчлуур дээр дарна.

    Алхам 5

    Бүртгэлтэй утасны дугаар болон шинэ нууц үгээрээ нэвтэрнэ.